Эерэг бодол сэтгэлгээ нь тархийг аз жаргалтай болгодог. Хэн нэгэн бүжиглэх дуртай, бүжиглэснээр бие хөнгөрч сэтгэл ханамж авдаг. Үүнтэй харьцуулахад эерэг сэтгэлгээ бол тархины бүжиг. таны толгойд орж буй бодлууд нь таны амьдралын хэв маягийг тодорхойлох, таныг амжилтанд хүргэх чиглүүлэгч. Бодлын агуулга хэлбэр нь маш өргөн. Ухаалаг, хорон, агуу том, харамсмаар, эрч хүчтэй, талархсан, төөрөлдсөн, итгэлтэй, дэмий, тэнэг, зохистой, зохисгүй гээд дэндүү олон.
Бодлын мөнхийн хамтрагч нь мэдрэмж, гэвч тэдгээр нь заримдаа дайснууд ч болдог. Мэдрэмж бодол хоёр хамтарснаар та шийдвэрт хүрдэг. Харин тэд хоорондоо тэмцсэнээр та дотоод зөрчилд орно. Аль алинд нь дангаар нь найдах боломжгүй. Ухаан орсон цагаас л бид мэдэрч, бодож эхэлдэг харин он жил өнгөрөхтэй зэрэгцээд бидний бодол санаа өөрчлөгддөг бол мэдрэмж өөрчлөгдөх нь ховор. Хуучны танил аялгуу, дотно санагдах үнэр бүхэн өнгөрсөнд болж байсан үйл явдлын үед мэдэрч байсан мэдрэмжүүдийг эргээн сэргээдэг. Мэдрэмж хэвээр байх боловч та тэр үйл явдлын талаарх бодлоо аль хэдийн өөрчилсөн. Мэдрэмжээсбодол бий болдог. Аливаа зүйлийн талаарх таагүй мэдрэмж нь таньд сөрөг бодол орж ирэх үндэс болж өгдөг. Тиймээс дан ганц мэдрэмжинд итгэх бус, бодит байдал, учир шалтгаан гэх мэт олон хүчин зүйлсийн талаар ухаалгаар сайтар тунгаах хэрэгтэй.
Таны яг одоо бодож буй зүйл эерэг байна уу? сөрөг байна уу? Хэрвээ эерэг бол та тархиа аз жаргалтай байлгаснаар амьдралын сайхныг мэдэрч, амжилтанд улам ойртох болно гэдэгт итгээрэй. Харин тархины аз жаргалд саад бологч бол сөрөг сэтгэлгээ юм. Бодоод үзвэл та өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус амжилтанд хүрэхэд саад бологч бүхэн сөрөг сэтгэлгээ бодлоос эхтэй биш байна гэж үү. Гэвч нэмж хэлэхэд сөрөг бодлын ач гэж ч бас байдаг. Таны амьдралын турш хуримтлагдсан туршлагаас аливаа зүйлийн талаар дүгнэгдсэн сөрөг бодол танд болгоомжтой байхад тусална. Үүнээс бусдаар түүний ач тус гэж үгүй. Бидний тархи хувьсан өөрчлөгдөх чадвартай. Та доорх дасгал аргуудын тусламжтай сэтгэлгээгээ удирдан сөрөг бодлоос ангижирснаар амжилтанд ойртох болно. Эерэгээр сэтгэж хэвших нь таныг төрөл бүрийн сэтгэл зүйн асуудлаас чөлөөлөх болохыг мөн дурдъя.
1) Шуурхай ангижрах арга.
Та оюун санаандаа сөрөг бодол төрж буйг мэдэрсэн даруйдаа зүгээр л тэр хэсгийг тасдан анхаарлаа өөр чигт төвлөрүүл. Тэрхүү сөрөг бодолд дүн шинжилгээ хийж, тэрсэлдэж, эмээх зэргээр сөрөг бодолд төвлөрөхгүйгээр зүгээр л кино хальс тасалдаг шиг "хайчилж” орхи. Харин тэр орон зайд өөр эерэг сэтгэлгээт бодол орлуул. Хамгийн гол дүрэм бол та таслах үйлдлийг маш хурдан хийх хэрэгтэй, сөрөг бодол таны оюун санаанд орж ирэх тэр л агшинд.
2) Хөндлөнгөөс ажиглах арга.
Энэ арга дээрхээс арай өөр, та сөрөг бодлыг таслан түүнээс ангижрах гэж яаралгүйгээр хөндлөнгийн ажиглалт хийнэ. Үүний тулд сөрөг бодлыг таны оюун санааг бүхэлд нь эзлэх боломж олголгүйгээр бусад эерэг сэтгэлгээний тусламжтай ажиглалт хий. Та өөртөө дараах асуултыг тавин хариулаарай: «надтай юу тохиолдоод байна вэ?» – яг одоо миний толгойд "......................” (нэрлэн) бодол орж ирлээ өөрт хэлж, түүний шалтгаан, танд хэрхэн нөлөөлж буйд хөндлөнгийн ажиглалт хийгээрэй. Энэ аргын гол утга нь та сөрөг бодолд ямар нэг хувирал, сэтгэл хөдлөл үзүүлж болохгүй, зүгээр өөрөөсөө тусдаа обьект мэт хүлээн авч ажиглалт хийж чадсанаар сөрөг бодол таныг захирч чадахгүй.
3) Хэтрүүлгийн арга.
Сөрөг сэтгэлгээг өөрт байгааг олж харсан бол утга учиргүй, бодит бус болтол нь хэтрүүлэн бод. Хамгийн гол нь таны инээд хүрэх ёстой шүү. Та толгойдоо сөрөг бодол орж ирж буй тэр агшныг барьж авах хэрэгтэй. Таныг тэр чигт нь эзлэхээс өмнө хэтрүүлгийн аргыг хэрэглэн өөрт хүндээр тусгахгүй байх хэрэгтэй. Дургүй хүнээ харан бухимдахгүйн тулд түүнийг ямар нэгэн хошин инээдмийн зүйлээр төсөөлөн харах арга байдаг. Яг л үүнтэй адил. Сөрөг бодол бол таниас тусдаа обьект та түүнийг дураараа шоолж болно. Төсөөлөн бодох чадвараа ашигла. Ямар нэг үйл явдлын талаар сөрөг бодол орж ирлээ гэхэд түүнээс гарах үр дүнг хөгжилтэй болгон бод. Ингэснээр сөрөг бодлын таныг захирах хүч сулрана.
4) Эсэргүүцэл
Сөрөг сэтгэлгээний танд өгүүлж бүх зүйлийг та эсрэгээр нь хүлээж авах гэж оролдоорой. Жишээ нь : "миний наймаа ашиг олж чадахгүй нь” гэсэн бодол толгойд орж ирлээ гэхэд, энэ бодлыг эсрэг утгад шилжүүл "би хангалттай ашиг олно”, өөр нэг жишээ "би ямар ч чадваргүй” гэх бодлыг тэр дор нь "би бүгдийг хийж чадна, надад чадвар бий” гэх бодлоор соль. Мэдээж хэрэг оюун санаа нэгэн зэрэг олон зүйлийн талаар бодох нь боломжгүй. Харин нэг бодлыг нөгөө бодлоор солих нь боломжтой бөгөөд сөрөг бодлыг эерэгээр солино гэсэн үг. Ингэснээр та сөрөг сэтгэлгээний эрхшээлээс гарах болно.
Эдгээр аргуудыг туршин сөрөг сэтгэлгээтэйгээ тэмцэх нь яг л боксын тамирчин тактик хэрэглэн өрсөлдөгчтэйгөө тулалдахтай адил. Эхний цохилт бол нэгдүгээр арга, өрсөлдөгчөө сулруулахын тулд хоёрдугаар, гуравдугаарх аргыг угсруулан цохиж болно. Тоглолтын сүүлийн цохилт бол дөрөвдэх арга юм. Гэвч та бүгдийг хэрэглэх шаардлагагүй байж болно шүү дээ. Аль арга танд илүү ойр тохиромжтой болохыг сонгон хэрэглээрэй. Дээрх бичсэн аргуудыг хэрэглэж заншсанаар та өөрийн ухамсрыг хянан удирдах чадварт бага багаар суралцах юм.
Г.Мандухай
Эх сурвалж: Энд дарна уу.
Эерэг хандлагатай байх нь баяр баясгалантай, аз жаргалтай амьдрах эсвэл сэтгэл гутарсан, зовлон зүдгүүртэй амьдрах ялгааны утгыг илэрхийлж чадна. Таны хандлага бодит нөхцөл байдлыг үл харгалзан таны амьдралдаа ямар дурсамж үлдээх гэж байгааг тань тодорхойлдог.
Таны амьдралыг өөрчилж чадах ганц зүйл бол таны хандлага юм. Энэхүү нийтлэлд оюуны эерэг хандлагыг бий болгохын ач холбогдол, түүнчлэн эерэг хандлагуудыг хэрхэн бий болгох талаар хэд хэдэн алхмуудыг дурдах юм. Бодит нөхцөл байдлыг даван туулахад үнэхээр хэцүү байж болно. Яг адилхан амьдралын туршлагатай хоёр хүний нэг нь үнэхээр амьдралыг хайрладаг байхад харин нөгөөх нь амьдралыг үзэн яддаг бол ямар ялгаа байх бол? Цаг үргэлж архи уудаг зэрлэг догшин авиртай эцэгтэй, нэгэн гэрт өссөн ах дүү хоёрын тухай нэгэн түүх байдаг. Хэрэв тэр хоёр архичин болж, амьдралыг үзэн яддаг байсан бол ямар ч сонирхолтой зүйл байхгүй шүү дээ. Харин тэр хоёрын нэг нь л тийм болсон. Тэр аавынхаа араас орсон байхад харин нөгөө нь эсрэгээрээ болж өссөн байлаа. Яагаад гэвэл тэр хүүхэд байхаасаа л аавыгаа асарч хайрлах сэтгэлгээг өөртөө суулгасан юм. Учир нь тэр өөрийнхөө хүүхдүүдийг өөртэйгөө адил амьдрал туулуулахыг хүсээгүй байсан. Тэгэхээр энэ хоёр эрийн амьдралын үр дүнд ямар ялгаа байна вэ? Энэ асуултын хариулт нь мэдээж хандлага. Гэхдээ амьдралаа эргүүлэхэд юу тохиолдохыг тодорхойлох биш амьдралаа тодорхойлохын тулд юу хийх тухай та ойлгох болно. Эерэг хандлагатайгаар шийдвэрүүдээ гаргаж үйлдлүүдээ хийдэг бол тэдгээр шийдвэрүүдийн үр дүн нь янз бүр байж болно. Эсвэл сөрөг хандлагатай байсан бол бас нэг өөр байх байсан. Хэрэв та үүнийг ойлгож чадвал өөрийнхөө амьдралыг хяналтандаа авах үндэс суурийг ойлгох болно. Та гадаад нөхцөл байдлууд эсвэл үйл явдлуудыг хянах боломжгүй боловч та өөрийнхөө үйлдэл болон тэдгээр нөхцөл байдалд юу хийхээ шийдэх нь бүхэлдээ таны гарт байдаг. Таны шийдвэрүүд таны хувь заяаг бүтээх боловч таны хандлага таны шийдвэрийг тодорхойлох болно. Аз жаргалтай амьдрахыг хүсч л байгаа бол оюуны эерэг хандлагыг бий болгох нь яагаад чухал болохыг та ойлгосон байх.
Хэрхэн эерэг хандлагатай байх вэ?
Таны хийхийг хүсч байгаа эхний зүйл бол та өөрийн шийдвэр болон үйлдлээ хянаж, өөрийгөө олж харахыг хүсч байгаа биз дээ. Жишээ нь хөдөлгөөн багатай замаар явж байхад хэн нэгэн таныг шүргэсэн гэж бодъё. Та маш их уурлаж ч болно эсвэл та осолд орчихоогүйдээ баярлаж ч болно. Энэ хоёр шийдвэрүүд хоёр өөр үр дагаврыг бий болгох болно. Та зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө явж байхдаа аливаа зүйлс таны хүссэнээр болж өгөхгүй ч байж болох юм. Тэгвэл та өөрийгөө азгүйд тооцох эсвэл эрч хүчтэйгээр цааш нь үргэлжлүүлэх эсэх нь таны л шийдэх хэрэг. Амьдралын тухай эерэг хандлагатай байх нь зорилгоо биелүүлэхэд чиглэсэн шийдвэрийг та гаргана гэсэн үг. Өмнөө зорилго тавьж, түүнд хүрэх нь тийм ч амар хялбар байдаггүй. Үнэндээ зорилгодоо хүрэхэд маш хэцүү байдаг. Тухайн зорилгодоо хүрч чадах эсэх нь таны хандлагаас маш их хамаарна. Харин одоо та өөрийн шийдвэрүүд болон, үйлдлүүдээ хэрхэн хянах, зөв хандлагатай байснаар хэрхэн зөв сонголт хийж болохыг мэдэж авлаа. Тэгвэл эерэг хандлагыг бий болгох хэдэн зүйлсийн талаар дурдая.
Эерэг ном, сэтгүүл унш. Амьдралыг янз бүрийн өнцгөөр харахад туслах маш олон төрлийн эерэг номнууд бий. Мөн эерэг ишлэл, мэргэн үгс эсвэл эерэг хандлагын талаарх адио хөтөлбөрүүдийг ч сонсож болно. Түүнчлэн хандлагын талаар алдартай ном болох Норман Винсент Пилийн “Эерэг сэтгэлгээний хүч” номыг уншиж болно. Дараагийн хүчирхэг алхам бол өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. Та хэнээр өөрийгөө хүрээлүүлнэ та тийм л хүн болдог. Энэ бол маш үнэн үг. Амьдралын талаар эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр тэдний сэтгэлгээ таньд сайнаар нөлөөлөх болно. Тэд бусад ихэнх хүмүүсийн адил таныг доош нь хийхийн оронд таныг зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлж ч болно. Та өөрийнхөө оюун санааг тасралтгүй эерэг зүйлсээр тэжээснээр та хүчирхэг, эерэг хандлагыг бий болгож чадах ба нэгэнт эерэг хандлагатай болж чадсан бол таны амьдрал гайхалтай болох болно.
Эх сурвалж. Энд дарна уу.
Таны амьдралыг өөрчилж чадах ганц зүйл бол таны хандлага юм. Энэхүү нийтлэлд оюуны эерэг хандлагыг бий болгохын ач холбогдол, түүнчлэн эерэг хандлагуудыг хэрхэн бий болгох талаар хэд хэдэн алхмуудыг дурдах юм. Бодит нөхцөл байдлыг даван туулахад үнэхээр хэцүү байж болно. Яг адилхан амьдралын туршлагатай хоёр хүний нэг нь үнэхээр амьдралыг хайрладаг байхад харин нөгөөх нь амьдралыг үзэн яддаг бол ямар ялгаа байх бол? Цаг үргэлж архи уудаг зэрлэг догшин авиртай эцэгтэй, нэгэн гэрт өссөн ах дүү хоёрын тухай нэгэн түүх байдаг. Хэрэв тэр хоёр архичин болж, амьдралыг үзэн яддаг байсан бол ямар ч сонирхолтой зүйл байхгүй шүү дээ. Харин тэр хоёрын нэг нь л тийм болсон. Тэр аавынхаа араас орсон байхад харин нөгөө нь эсрэгээрээ болж өссөн байлаа. Яагаад гэвэл тэр хүүхэд байхаасаа л аавыгаа асарч хайрлах сэтгэлгээг өөртөө суулгасан юм. Учир нь тэр өөрийнхөө хүүхдүүдийг өөртэйгөө адил амьдрал туулуулахыг хүсээгүй байсан. Тэгэхээр энэ хоёр эрийн амьдралын үр дүнд ямар ялгаа байна вэ? Энэ асуултын хариулт нь мэдээж хандлага. Гэхдээ амьдралаа эргүүлэхэд юу тохиолдохыг тодорхойлох биш амьдралаа тодорхойлохын тулд юу хийх тухай та ойлгох болно. Эерэг хандлагатайгаар шийдвэрүүдээ гаргаж үйлдлүүдээ хийдэг бол тэдгээр шийдвэрүүдийн үр дүн нь янз бүр байж болно. Эсвэл сөрөг хандлагатай байсан бол бас нэг өөр байх байсан. Хэрэв та үүнийг ойлгож чадвал өөрийнхөө амьдралыг хяналтандаа авах үндэс суурийг ойлгох болно. Та гадаад нөхцөл байдлууд эсвэл үйл явдлуудыг хянах боломжгүй боловч та өөрийнхөө үйлдэл болон тэдгээр нөхцөл байдалд юу хийхээ шийдэх нь бүхэлдээ таны гарт байдаг. Таны шийдвэрүүд таны хувь заяаг бүтээх боловч таны хандлага таны шийдвэрийг тодорхойлох болно. Аз жаргалтай амьдрахыг хүсч л байгаа бол оюуны эерэг хандлагыг бий болгох нь яагаад чухал болохыг та ойлгосон байх.
Хэрхэн эерэг хандлагатай байх вэ?
Таны хийхийг хүсч байгаа эхний зүйл бол та өөрийн шийдвэр болон үйлдлээ хянаж, өөрийгөө олж харахыг хүсч байгаа биз дээ. Жишээ нь хөдөлгөөн багатай замаар явж байхад хэн нэгэн таныг шүргэсэн гэж бодъё. Та маш их уурлаж ч болно эсвэл та осолд орчихоогүйдээ баярлаж ч болно. Энэ хоёр шийдвэрүүд хоёр өөр үр дагаврыг бий болгох болно. Та зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө явж байхдаа аливаа зүйлс таны хүссэнээр болж өгөхгүй ч байж болох юм. Тэгвэл та өөрийгөө азгүйд тооцох эсвэл эрч хүчтэйгээр цааш нь үргэлжлүүлэх эсэх нь таны л шийдэх хэрэг. Амьдралын тухай эерэг хандлагатай байх нь зорилгоо биелүүлэхэд чиглэсэн шийдвэрийг та гаргана гэсэн үг. Өмнөө зорилго тавьж, түүнд хүрэх нь тийм ч амар хялбар байдаггүй. Үнэндээ зорилгодоо хүрэхэд маш хэцүү байдаг. Тухайн зорилгодоо хүрч чадах эсэх нь таны хандлагаас маш их хамаарна. Харин одоо та өөрийн шийдвэрүүд болон, үйлдлүүдээ хэрхэн хянах, зөв хандлагатай байснаар хэрхэн зөв сонголт хийж болохыг мэдэж авлаа. Тэгвэл эерэг хандлагыг бий болгох хэдэн зүйлсийн талаар дурдая.
Эх сурвалж. Энд дарна уу.
Турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг. Хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай болох нь нэгэнт тогтоогдсон. Хүний бие организм шаардлагатай бүх бодисыг авч байх нь чухал. Гол нь илчлэг ихтэй хүнд хоол хүнснээс аль болох татгалз. Хөнгөн чанарын хоол нь витаминлаг, тэжээллэг байхад та өлсөхгүйгээр зөв турах бүрэн боломжтой.
Өглөө заавал хоол ид.
Өглөөний зоог өдөр тутам барьдаг хүмүүс өглөө юу ч иддэггүй хүмүүстэй харьцуулахад таргалах эрсдэл хоёр дахин бага байдаг байна. Энэ дүгнэлтэнд Америкийн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэн профессорууд хүрчээ. Өглөөний өөг хоол үдийн цай болтол өлсөхгүй байхын баталгаа болж байгаа юм.
Хүнсний ногоог түлхүү хэрэглэ.
Ногоо их идэх тусам турахад хялбар болохыг ойлгоорой. Өндөг шарж байхдаа ч хэрчсэн помидор, өргөст хэмх хийхээ бүү мартаарай. Махтай хоолыг дангаар нь бүү ид. Байцаа, луувангийн ч юм уу заавал ямар нэг ногооны хачир, зуушны хамт хэрэглэ. Ингэх нь хоолны шингэцийг сайжруулах, өөх тосыг балансыг зохицуулахад тустай.
Өндгөнд бүү дурла.
Өндөг бол их хүнд хүнс тул уургийн илүүдэл нь бие организмд “хог” болох шингэц муутай. Тиймээс долоо хоногт хоёроос илүүгүй өндөг идвэл зохино. Анхааруулахад,’ өндгийг майонезтой бүү ид. Учир нь биеийн жин амархан нэмэгдэнэ. Турах сонирхолтой хүмүүст чанасан өндөг илүү тохирно.
Кашнаас бүү татгалз.
Кааш бол зөвхөн хүүхдийн хоол биш шүү. Ургамал тариа буудай нь эслэг агуулдаг тул хоол боловсруулах шилдэг туслах болно. Сүүтэй, будаатай төрөл бүрийн кааш маш сайн. Гол нь элсэн чихэргүй идэж заншаарай. Учир нь эслэг болон элсэн чихэр нь хоорондоо зохицол муутай байдаг.
Сахар аль болох бага хэрэглэ.
Өглөөний цай, кофенд хоёр цайны халбага элсэн чихэр эсвэл ганц ёотон байхад хангалттай. Ер нь амттан, сахар нь хүний бие организмд тийм ашигтай бус. Ясны сийрэгжил, чихрийн шижин зэрэг өвчин эмгэг нь ямар нэг хэмжээгээр нүүрс ус хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ аливаад туйлшрах хэрэггүй тул сахарын зохистой хэрэглээг эрхэмлэх нь зөв. Сахар нь хүний биед эрч хүч, тамир тэнхээ өгдөг онцлогтой.
Гуанз, кафед бүү хоолло.
Боломж байвал ийм газраар үйлчлүүлэх хэрэггүй. Гуанз, ресторанд хооллодог хүмүүс гэртээ хооллодогоос 240 ккал (илчлэг) илүү хэрэглэдэг байна. Учир нь гуанз, ресторанд хоолны цэсэнд илчлэгийг заадаггүй. Харин гэртээ бол хичнээн өөх тос, илчлэг орж байгааг бид хянаж чаддаг. Мөнгөө хэмнэхийн сацуу эрүүл мэндэд ч тустай. Мөн гуанз түргэн үйлчилгээний I цэгүүдийн хоол хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн чанарын щаардлага хангахгүй, хямд төсөр байдаг ,: болохыг санаарай.
Шөлтэй хоол сайн ид.
Энэ нь цуйван, будаатай хуурганаас татгалз гэсэн үг биш. Шөлтэй хоол өөг мөн биед сөрөг нөлөөгүй байдаг юм. Гэхдээ дан лавшаа ч тусгүй. Ногоотой, сонгинотой, өндөгтэй гэх мэтчилэн төрөл бүрийн шөлтэй хоолыгэрхэмлэх нь чухал. Шөлтэй хоолонд амьтны гаралтай өөх тос аль болох бага байвал эрүүл мэндэд тустай.
Ногооны салат ид.
Хиамтай талхны дунд навчит ногоон салат нэг ширхэгийг хийхэд л та эслэгийг авчихлаа гэсэн үг. өөг мэдрэмж төрөхөөс гадна хиамтай хамт авч болзошгүй. Элдэв бактери, нянг устгаж байгаа хэрэг. Та энэ бүхнийг мөрдлөг болгож, хоолны дэглэмийг зөв баримталж чадвал эрүүл мэнддээ хоргүй зохистой турах боломжтой.
Эх сурвалж: энд дарна уу

# 5 – Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг.
# 4 – Цус болон Булчингийн шинэ эсийн төлжүүлэлтийг нэмэгдүүлдэг.
# 3 – Жин хаяхад туслана. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. өөр юутай чхарьцуулашгүй гайхалтай эрдэс юм.
# 2 – Өөгүй толигор арьс. Ус нь арьс хуурайшихаас хамгаалах төдийгүй биеэс хорт
бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэдэг. Усыг тогтмол уух нь таны арьсны толигор болон цэвэр байдлыг хадгална.
# 1 – Тунгалагийн булчирхайн системийг тэцвэржүүлнэ. Бие дэх шингэнийг тэцвэржүүлж аливаа халдвар, өвчин тусахаас хамгаална.
Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
1. Балгах
2. Түр амсхийж амьсгаа авах
3. Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш
эх сурвалж: энд дарна уу
Загасны тосонд Омега-3 хүчлүүд агуулагдсан байдаг бөгөөд эдгээр хүчлүүд нь ДНК болон ЕРА түүний гадна бүрхэвчийг гэмтэхээс хамгаалснаар хөгшрөлтийн үйл явц удааширдаг байна. "Омега-3” загасны тос нь цус хэт бүлэгнэхийг сааруулж цусны эргэлтийг сайжруулдаг.
* Тосны солилцоо болон цусны холестериний түвшнийг зохицуулна
* Дархлаа, мэдрэл, зүрх судасны тэнцвэрийг тогтворжуулна
* Судас бөглөх аюултай цусны ялтасын наалдалтаас сэргийлнэ
* Тархи, нүдний бүтцийн бүрэлдэхүүн үйл ажиллагааг хэвийн хангана
* Амьдралын эрч хүч, ажиллах чадварыг нэмэгдүүлнэ
* Цусны өтгөрөлтийг багасгаж шингэн болгоно
* Нүдний бүрхүүлийн хэвийн байдлыг хадгалахад үр нөлөөтэй
Мөн хавдрын ялангуяа хөхний хавдрын өсөлтийг удаашруулдаг тул, хавдрын өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд зохимжтой болохыг олон орны эмч мэргэжилтнүүд онцгойлон зөвлөж байна.
Арьсны өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй ба хүүхдийн харшлын явцыг бууруулж шарх шалбархайн эргэлтийг түргэсгэнэ.
Ходоод, 12 хуруу гэдэсний шархыг эмчлэхэд гайхалтай үйлчилнэ. Хэрэглэж эхэлснээс хойш хэд хоногийн дараа л өвдөлт арилж шарх эдгэж эхэлдэг.
Тосны солилцоо, бие организмын энергийн түвшинг хэвийн байлгадаг тул биеийн жин хасах турах зэрэг үед хэрэглэхэд тохиромжтой.
Үе мөчний үрэвсэл үений бодисын солилцооны зөрчигдөл, яс мөгөөрсний бодисын солилцооны зөрчил зэрэг өвчнийг анагаах үр дүнтэй.
Сэтгэлгээ, ой санамжид тустай. Стресс, тархи таллаж өвдөх эмгэгийн үед хэрэглэвэл үйлчлэл сайтай

Өдөр тутмын зуршлаа өөрчилж жингээ хасая
Та фитнест явах эсвэл дасгал хөдөлгөөн хийх завгүй байж болно, гэвч ажилдаа явах эсвэл гэртээ харих замдаа ч тодорхой хэмжээний илчлэг шатааж болдог. Дараах ач тустай зуршлыг хэрэгжүүлээрэй эсвэл хамгийн багадаа нэгийг нь мөрдөөрэй:
* Цахилгаан шатны оронд шатаар гараарай, ялангуяа цөөхөн давхар гарах гэж байгаа бол.
* Олон нийтийн тээврийн хэрэгслээс эсвэл хувийн тээврийн хэрэгслээсээ 1-2 зогсоолын наана буугаарай.
* Алхаа хэмжигч эсвэл фитнес-бугуйвч аваарай. Өдөрт 10000 алхам хийх нь зөвхөн жин хасахад туслаад зогсохгүй жингээ барихад дэмжлэг үзүүлнэ.
* Орой бүр ердийн цагаасаа 1-2 цагийн өмнө унтахыг хичээгээрэй. Ингэснээр хоолны дуршлыг хянагч дааврын ажиллагаа хэвийн болж та илүү хялбар жин хасна.
* Ямар нэгэн юм идэх хүсэл төрвөл эхлээд ус уугаад үзээрэй. Бие махбод цангах ба өлсөх мэдрэмжээ андуурах тохиолдол түгээмэл байдаг.