Facebook

Header Ads

test

Hot News

Events

Videos

Other News

Random Posts

World News

Business

Fashion

Wellness жор

jor

Subscribe Us

Featured

Most Popular

Magazine

Natural

Feature

Video News


Дасгал хөдөлгөөн хийхээс залхуурч байна уу? Бид чамайг ойлгож байна! Гэвч урам зориг байхгүй гэдэг шалтгаанаар эрүүл мэнд гоо үзэсгэлэнгээсээ татгалзаж болохгүй! Бид чамд нөхцөлд байдлаас үл хамаарч хэрхэн үргэлж дайчин байхыг дараах хэсэгт заалаа.
1. БОДИТ ЗОРИЛГО ТАВЬЕӨөртөө хүрэх боломжгүй зорилго тавьснаар чи өөрийгөө гэмтэж бэртэх эсвэл тэсвэр тэвчээрээ алдах эрсдэлд оруулаад байна гэсэн үг. Эрт орой хэзээ нэгэн цагт чамд зорилгодоо хүрч чадахгүйгээ ойлгож шантрах, зорилгоосоо буцах хүсэл төрөх болно. Тиймээс үргэлж хүрч болохуйц бодит зорилго тавьж байгаарай. Эрч хүч, тэсвэр тэвчээр, ур чадвар нэмэгдэх тусам зорилгынхоо босгыг нэмээрэй. Эрүүл мэндэд хүрэх зам бол богино хугацааны зорилго бус, харин насан туршийн аян зам гэдгийг бүү мартаарай.

2. ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛЗорилгодоо хүрмэгцээ (үүнд жижиг амжилтууд ч мөн орно) баярт мөчөө заавал тэмдэглэж байгаарай. Ингэснээр чамд зорилгодоо хүрэх аян зам илүү сонирхолтой, урамтай санагдаж чи түүндээ хүрэхийн төлөө улам их хичээл зүтгэл гаргах болно. Жишээ нь, өөртөө амттай тарган ундаа буюу смүүзи хийгээрэй, эсвэл дасгалынхаа дараа дуртай киногоо үзээрэй. Дасгал хөдөлгөөнөө өдөр тутмын зуршил болгоорой!

3. БООЦОО ТАВЬӨөртөө өгсөн амлалтаасаа буцахад хялбар байдаг. Харин найзтайгаа мөрийцвөл хэн ч байсан зорилгодоо хүрэхийн төлөө байгаа чадлаараа зүтгэх байх. Гэхдээ бооцоо тавихдаа жилийн дотор боксын дэлхийн аварга болно гэх мэт бодит бус амлалт бүү өгөөрэй. Харин жилийн туршид фитнест явж хөлийн булчингаа хөгжүүлнэ эсвэл сард 50 км гүйнэ гэх мэт бодит зүйл дээр бооцоо тавьж болно. Мөн фитнестээ яваагүй бол торгууль төлөх бооцоо ч мөн өндөр үр дүнтэй байдаг. Найзууд энэ үед үнэхээр хэрэгтэй байгаа биз?
 
4. ДАСГАЛАА ТӨРӨЛЖҮҮЛЭрүүл амьдралын хэв маягийг өөрийн ухамсраар сонгож буй хүмүүсийн хувьд энэ бол маш чухал зөвлөгөө юм. Хэрвээ чи өдөр бүр нэг л хэв маягийн дасгал хийдэг бол эрт орой хэзээ нэгэн цагт чамд залхах мэдрэмж төрнө, мөн булчингууд дасгалд дасал болж ачаалалд хариу үйлдэл үзүүлэхээ болино. Тиймээс дасгал хөдөлгөөнөө шинэ дасгалаар төрөлжүүлэх, спортын өөр төрлүүдийг туршиж үзэх, мөн бодит зорилго тавьж түүндээ хүрэх нь маш чухал юм.  

5. ДЭЛГЭЦЭЭС БҮҮ ХОЛДБид олон  нийтийн сүлжээнд хэт их цаг зарцуулдаг. Харин энэ хугацаагаа яагаад эрүүл мэнддээ ач тустайгаар өнгөрүүлж болохгүй гэж? Инстаграм Фэйсбүүк эсвэл YouTube дээр өөрийн сонирхолд тохирох суваг болон хүмүүст бүртгүүлээрэй. Эндээс чи жинхэнэ урам зориг авч дасгал хөдөлгөөнөө улам эрчтэйгээр хийнэ гэдэгт бид итгэлтэй байна!


Эрүүл амьдралын хэв маягийн талаар маш олон буруу зөв мэдээлэл байдаг. Тэднийг хэрхэн ялгахыг мэдэх үү? Манай жагсаалтын тусламжтай өөрийгөө шалгаад үзээрэй!


1. ЧИ ӨДӨРЖИН ТАСАЛГААНЫ ОРЧИНД БАЙДАГ БОЛ ЧАМД SPF ХАМГААЛАЛТ ХЭРЭГГҮЙ
Энэ бол буруу ойлголт! 
Хэрвээ чи цонхны хажууд суудаг бол нарны хамгаалалттай бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа нь шилийг нэвтэрдэг ба арьс эрт хөгшрөх зэрэг асуудал үүсгэж болзошгүй.

2. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН АРЬСНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫГ САЙЖРУУЛДАГ
Энэ бол үнэн! 
Дасгал хөдөлгөөн цусны эргэлтийг нэмэгдүүлж эрхтнүүдийн хүчилтөрөгч болон тэжээллэг бодисын хангамжийг сайжруулдаг.  Ямар ч спорт юуны түрүүнд зүрх судасны системийг дасгалжуулдаг тул тогтмол хичээллэсэн нөхцөлд арьсанд маш их ач тустай юм.

3. ТОСЛОГ ХООЛ ЖИНГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Энэ бол буруу ойлголт!
 Мэдээж хэт их тостой хоол идвэл жин нэмэгдэх ч, хэт их уураг эсвэл нүүрс ус идэхэд ч бас нэмэгддэг . Зохих хэмжээний тос бие махбодод зайлшгүй хэрэгтэй. Харин самар, загас, авокадо зэрэг бүхэл бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг тос нь (поли ханааагүй ба поли ханасан) удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байлгах ач тустай. 

4. ӨДӨР БҮР 8 АЯГА УС УУХ ХЭРЭГТЭЙ
Энэ бол буруу ойлголт! 
Хүн бүрийн бие махбодын шингэний хэрэгцээ өөр байдаг тул хэдэн аяга ус ууснаа тоолох хэрэггүй. Мөн бид хоолтойгоо хамт их хэмжээний шингэн авдаг тул зөвхөн цангах мэдрэмж төрсөн үедээ л ус уугаарай.

5. ДУТУУ НОЙР ЖИНГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Энэ бол үнэн! 
Ядарсан үед өлсөх мэдрэмж төрдгийг чи мэдэх байх. Нойр хүрэхэд ялгардаг даавар болон хоолны дуршлыг нэмэгдүүлдэг даавар нь нэг даавар юм. Тиймээс дутуу нойр хэтрүүлэн идэхэд хүргэдэг.

6. БИЕИЙН ТОДОРХОЙ ХЭСГҮҮДИЙГ ЧИГЛЭСЭН ДАСГАЛУУД ТЭР ХЭСГИЙН ӨӨХИЙГ БАГАСГАХАД ТУСАЛДАГ
Энэ бол цуурхал! 
Чи 1000 удаа цагираг эргүүлсэн ч гэдэсний булчин чангатай болно, харин гэдэснээсээ нэг грамм ч өөх шатаахгүй. Жин хаях хүсэлтэй хүмүүс бүх биеэ дасгалжуулах хэрэгтэй юм. Үүнийг хийх хамгийн зөв арга бол гүйлт, дугуй, сэлэлт зэрэг кардио дасгал хийх юм.

7. ШӨНӨ ИДСЭН ИЛЧЛЭГ ӨДӨР ИДСЭН ИЛЧЛЭГЭЭС ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ
Энэ бол буруу ойлголт! 
Зарим дэглэмд орой 6 цагаас хойш юм идэхийг хориглодог. Энэ бол буруу зүйл юм. Хэзээ идэх нь биш хэр их идэх нь чухал юм. Өглөө, өдөр, шөнөөс үл хамаарч нэг калор бол ердөө л нэг калор юм.

Хамтдаа спортоор хичээллэх нь шинэ онд тавьсан фитнес зорилгодоо хүрэхэд туслаад зогсохгүй, та хоёрын харилцааг улам дотно болгож сайжруулна.
1. БҮЖИГХосуудын бүжиг – зөвхөн эрүүл мэндийг сайжруулахгүй харилцааг ч бас эрүүлжүүлнэ. Яагаад гэвэл бүжиг нь нэгэнтэйгээ ойрхон хэрнээ нэгнийгээ хязгаарлахгүй, нэгэндээ саад болохгүй байхад суралцуулдаг харилцааны төрөл юм. Түүнээс гадна бүжиг нь нэг хөдөлгөөнөөр, хамтдаа зорилгодоо хүрэх ур чадварыг хөгжүүлнэ. 

2. БОКС Өдөр ирэх тусам улам олон хүмүүс илүү эрч хүчтэй, авхаалж самбаатай болж бие бялдраа хөгжүүлэхийн тулд боксоор хичээллэх болсон. Хэрвээ та хоёр өөрийгөө ч, саад бэрхшээлээ ч даван туулах чадварыг сайжруулах спорт хайж байгаа бол бокс нь хамгийн шилдэг сонголт юм. Мөн түүнчлэн хайртай хүнтэйгээ боксоор хичээллэх нь стрессийг өндөр үр дүнтэйгээр бууруулдаг байна.

3. ТЕННИСТеннис ба түүний хамаатнууд болох сквош, бадминтон, ширээний теннис – эээ бол хоёулханаа хичээллэхийг хүсэж буй хосуудад төгс тохирох сонголт юм. Хэрвээ та 2 хоёул туршлагагүй бол мэргэжлийн багшаас хичээл авч зөв техникт суралцаарай. Харин нийгэмшихийг хүсвэл теннисний клубд элсэж өөр хосуудтай тоглоорой. 

4. АКРО-ЙОГ Акро-йог – магадгүй чи энэ спортын төрлийг нэрээс нь гадарласан байх – энэ бол акробат буюу уран нугаралт ба йогийг хослуулсан хосуудын спорт юм. Уг йогийн төрлийн ихэнх дасгал нь нэгнийгээ дэмжих, өргөх гэх мэт үйлдэл шаарддаг тул хамтдаа зорилгодоо хүрэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх гэх мэт давуу талуудтай.

5. АЛХАХЦэвэр агаарт алах шиг хялбар зүйл байна уу? Агаарт алхахад ямар нэгэн тусгай хэрэгсэл, хувцас, гутал хэрэггүй, хурд болон замаа өөрсдөө сонгох боломжтой, байгальд ч, хот дотор ч хийж болно гэх мэт олон давуу талууд бий. Мөн алхах нь стрессийг найдвартай бууруулахаас гадна нэгэнтэйгээ ярилцаж цагийг таатай өнгөрүүлэнгээ алхам бүрээр улам эрүүлжих ач тустай.